Түгээмэл асуулт, хариут

1. Танай хамгийн сайн дуран чинь аль вэ?

Ингэж хүмүүс их асуудаг. Бид хариулахдаа бүн бүрийн хэрэгцээнд таарсан универсаль сайн дуран гэж байхгүй ээ. Дуран болгон өөр өөрийн зориулалт, таны хэрэгцээ рүү чиглэсэн үзүүлэлт болон үнэ өртөгтэй байна. Эхлээд та өөрийн хэрэгцээгээ тодорхойлох нь чухал.

Таны хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан мөртлөө боломжийн үнэтэй дуран таны хувьд хамгийн сайн дуран чинь. Ойр зуур тугал, үхэрхэн харах энгийн дурангаар хүнд нөгцөлд ан гөрөө хийнэ гэж байхгүй нөгөө талаар хэдэн саяар дуран авчихаад жилд нэг хөдөө явахдаа л юм харна гэвэл мөнгө хайран.


2. Үлүү сайн татдаг дуран аль вэ?

Дурангийн тэмдэглэгээний эхний тоо нь оптик өсгөлт буюу томруулалт/таталтыг заадаг.

Энэ тоо их эсвэл бага байх нь дурангийн чанар, үнэнд огт нөлөөлахгүй. Харин ч их байх тусмаа нарийн детальчилсан ялгац сарнина, харааны талбай хунигдана улмаар дүрс тогтворгүй болно.

Хэрэглээний практикт заавал шаардлагатайгаас үлүү таталт бүү ав гэж зөвлөдөг.

Дундаж таталт 8Х байна.


3. Дуран дээр байгаа тоонуудыг тайлбарлаж өгнө үү?

Бүх дурангууд олон улсад дагаж мөрддөг стандарт харьцаагаар тэмдэглэгдсэн байдаг. Жишээ нь 8Х42. Үүний эхний тоо 8 нь уг дуран харж буй зайгаа төд дахин томруулах буюу татахыг заана. Харин сүүлчийн тоо 42 нь нүүрлүү хардагийн /обьективийн/ эсрэг талын диаметрийг мм-р илэрхийлсэн хэмжээ. Энэ хоёр тооны харьцаагаар дурангийн овор хэмжээ, жин тодорхойлогдоно.


4. Өдөр тутамд хэрэглэдэг малчин хүнд ямар дуран тохиромжтой вэ?

Нэгд өдөр бүр хэрэглэдгийг бодолцоод дуран авч явахад авсаархан хөнгөн, механик бүтэц хийц энгийн бөгөөд бөх бат, цүнх сав сайтай, таталтын хувьд тийм ч их биш 7Х, 8Х болон 10Х-с үлүүгүй байхыг зөвлөнө.

Мэдээж ус, цангийн хамгаалалт заавал байх шаардлагатай.


5. Шөнө болон өдөр аль алинд нь хардаг дуран гэж байна уу?

Ийм техникийн боломж одоогоор бүрдээгүй. Орчин үеийн дижиталь шөнө харагчууд өдөр өнгөтөөр ойролцоогоор 500 м орчимд хардаг, гэвч энэ нь хэрэглээний ач холбогдолгүй.


6. Ямар телескоп хамгийн сайн бэ?

Хариулт нөгөө л хэрэглээнээсээ урган гарна. Алс холын зүйлийг олон дахин татаж хардаг телескопууд овор жин ихтэй, заавал хөл суурин дээрээс харах хэрэгтэй болдог.

Харин жижиг оврийн өврийн телескопуудын бага таталт нь энгийн дурантай ижил /8Х, 9Х, 10Х/ байдаг тул ерөнхий цараагаа, байгаа бага таталт дээрээ олоод гар дээрээс аван саван дурандчихаж болдог сайн талтай.


7. Дуран ижил бичигтэй мөртлөө үнийн эрс ялгаатай байдгийн учир юу вэ?

Дурангийн геометр харьцаа үнэ, чанарт огт нөлөөлөхгүй. Үнийг тухайн дурангийн оптик буюу түүнд орсон линз, призм, тунгалагшилын чанар болон хийц бүтэц тодорхойдог.


8. Ан амьтан, шувуу – байгаль ажиглахад ямар дуран илүү таарамжтай вэ?

Энэ тохиолдолд харин таталт нь арай түлхүү байвал зүгээр. Яагаад гэвэл тухайн нэг обЪект дээр тогтон харж байгаа учраас. Жишээ нь 10Х42, 10Х50, 12Х50 ч юм уу.


9. Ан гөрөөнд ямар дуран илүү тохиромжтой вэ?

Ан амьтан өөрийн инстикт, амьдрах зөнгөөрөө гэгээн цагаан өдөр зүгээр зогсож байгаад буудуулна гэж үгүй. Хүнд хэцүүг туулж явж байж л ан гөрөө хийнэ.

Иймээс ангийн дуран нэгд оптикийн хувьд дээд зэргийн үзүүлэлттэй, хоёрт бөх бат эдэлгээ даах хийц бүтэцтэй байх ёстой.

Энэ үүднээс ангийн дуран үнэтэй байдаг.


10. Дижископинг гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Одоо шиг гар утас хөгжөөгүй байхад алс холын дурандаж байгаа зүйлийнхээ зургийг үнэтэй техник хэрэгсэлээр тоноглосон мэргэжлийн зурагчид л буулгах боломжтой байсан.

Өнөө бол харин гар утсаа дурантайгаа тусгай адаптераар холбоод хэн ч дижископинг хийх боломжтой болсон.

Дижископинг гэдэг нь дурандангуутаа зураг авах гэсэн харьцангуй шинэ ойлголт.